Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл юм. Уг үрэвсэл нь ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог.
-Шинж тэмдэг:
Шээс ойрхон хүрч бага гарах
Хэвлийн доод хэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шархирч өвдөх
Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдах
Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах
Шээж дуусах үед болон шээсний дараа цус гарах
Бие тавгүйтэх, бага зэрэг халуурах
Танд дараах зовиурууд илэрч байвал яаралтай эмчид хандаарай.